Хөмсгөнд тэжээл өгч ургуулах үр дүнтэй арга

Хөмсөг ургуулах олон бэлдмэл, тостой таарч байсан ч хамгийн үр дүнтэй, элдэв хор нөлөөгүй арга олж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Сайхан хөмсөгтэй байх нь хүн бүрийн хүсэл байдаг. Ер нь бүсгүйчүүд бид үргэлж л төгс байдалруу тэмүүлэх гэж хичээдэг.

Хөмсөг ургах гол орчин нь үсний уутанцар бөгөөд түүнийг нөхөн сэргээхийн тулд хангалттай тэжээл өгөх хэрэгтэй. Үүнийг шийдэж өгөх энгийн нэгэн аргыг та бүхэндээ танилцуулъя.

Жорыг бүрлүүлэх орц:

  • Чидун жимсний тос
  • Нимбэгний зүсмэл  

Бэлтгэх арга: Чидун жимсний тосноос багахан хэмжээгээр аяганд хийгээд дээрээс нь нэг зүсэм нимбэг хийж тавина. Чидун жимсний тос нь нимбэгний зүсмэлд шингэх ёстой юм. Үнийгээ 5 өдөр байлгасгы дараа хөмсгөндөө түрхэж эхлэнэ. Орой бүр нимбэгний зүсмэлээрээ хөмсгөө хөнгөн арчиж байх хэрэгтэй. Унтахынхаа өмнө хүйтэн усаар нүүрээ угааж байгаарай. Үр дүн нь 7 хоногийн дараа мэдэгдэх болно!